Системийн шинэчлэлүүд
AllCargo системд хийгдсэн шинэчлэл, сайжруулалт, засваруудын бүртгэл.
Шинэ
Сайжруулалт
Засвар
Аюулгүй байдал
2026/09/06
1 өөрчлөлт
2026/09/06 - Нийт илгээмжийн тоо харуулах
- Харилцагчийн хайлтын үр дүнгийн нэгдсэн самбарт «Тараагдаж байна» төлөвтэй нийт илгээмжийн тоог харуулсан шошго нэмэгдлээ.
2026/09/03
5 өөрчлөлт
2026/09/03 - Онлайн захиалгын систем
Дэлгэрэнгүй хуудсанд бүх өөрчлөлтийг үзнэ үү.
- Харилцагчийн вэб хуудаснаас агуулахад ирсэн ачаануудаа хүргэлт хийлгэх эсвэл өөрөө очиж авах онлайн захиалга үүсгэх боломжтой боллоо.
- Харилцагч өөрийн үүсгэсэн захиалгын түүх, төлөв (Илгээсэн, Баталгаажсан, Хүргэгдсэн, Цуцлагдсан) болон төлбөр төлөх зааварчилгааг хянах дэлгэцтэй болов.
- Админ удирдлагын системд шинээр «Захиалга» цэс нэмэгдэж, ирсэн онлайн захиалгуудыг төлөв болон утасны дугаараар шүүж удирдах, төлөв өөрчлөх боломжтой боллоо.
2026/07/04
8 өөрчлөлт
2026/07/04 - Харилцагчийн вэб мэдэгдэл, YouTube видео
Дэлгэрэнгүй хуудсанд бүх өөрчлөлтийг үзнэ үү.
- «Харилцагчийн вэб» цэснээс мэдэгдэл бүртгэх, засах, устгах боломж нэмэгдлээ.
- Мэдэгдлийн агуулгыг Markdown форматаар оруулж, эхлэх болон дуусах огноогоор идэвхтэй хугацааг тохируулна.
- Мэдэгдлийн жагсаалтад «Идэвхтэй», «Удахгүй», «Дууссан» төлөв харагдана.
2026/07/03
6 өөрчлөлт
2026/07/03 - Харилцагчийн төлбөрийн түүх
Дэлгэрэнгүй хуудсанд бүх өөрчлөлтийг үзнэ үү.
- «Миний бүртгэл»-ээс «Төлбөрийн түүх» руу орж өмнөх баримтуудаа харах боломж нэмэгдлээ.
- Баримтын түүхийн дэлгэц дээр нийт баримтын тоо, илгээмжийн тоо, нийт төлсөн дүнг харуулна.
- Баримт бүрт дараад дэлгэрэнгүй харах боломжтой. Трак код, үнэ, төлбөрийн хуваарилал харагдана.
2026/06/30
7 өөрчлөлт
2026/06/30 - Харилцагчийн вэб нэвтрэлт
Дэлгэрэнгүй хуудсанд бүх өөрчлөлтийг үзнэ үү.
- Харилцагчийн вэб дээр утасны дугаараар SMS баталгаажуулалттай нэвтрэх боломж нэмэгдлээ. Verify.MN ашиглан баталгаажуулна.
- «Миний бүртгэл» хуудас нэмэгдлээ. Нэр, имэйл, хаяг засах болон гарах товч байна.
- Нэвтэрсний дараа өөрийн илгээмжийг шууд харах боломжтой боллоо.
Энэ бол бидний аялалын эхлэл